Францын Тахь Хамгаалах Холбооны Монгол дахь хөтөлбөрийн газар 1998 оноос эхлэн тахь сэргээн нутагшуулах, байгаль хамгааллын нэгдсэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд баруун бүсийн их нууруудын хотгор Завхан аймгийн Дөрвөлжин сумын Хомын талд тахь нутагшуулсан юм. Нутагшаад 20-иод жил болж байгаа тахийн гурван азарга 60 гаруй толгой болж өсчээ.

 

Цаашид тахь адууны амьдрах орчинг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад хамруулан, тахь адууны генетик болон популяцийн нэгдсэн мэдээллийн санг бий болгох, тахь хариуцан хамгаалах эрх зүйн орчинг бий болгох хэрэгтэй байгааг албаныхан мэдээллээ.