Номхон далайн өрнөдөд орших алслагдсан арлын элсэн дээр "SOS" хэмээн томоор бичсэн гурван эрэгтэй амь аврагджээ. Австралийн хүчний алба болон АНУ-ын цэргийн ахмадууд өнгөрөгч Ням гарагт агаар дээрээс тус тусламжийн бичгийг харсан байна.

Тус хэргээс гурван өдрийн өмнө залуус 7 метрийн урттай жижиг завьтай далайд гарсан ч 600 гаруй арал, шүрэн арлуудын дунд замаа алдсан байна. Улмаар завь нь шатахуунгүй болох үед тэд гараанаасаа 190 км-ийн зайд орших жижиг арал дээр газарджээ. Тэгээд л газар дээр "SOS" гэж томоор бичээд аврагдахаа хүлээж байв.

Австралийн тэнгисийн цэрэг тэднийг олсон даруйдаа ус, хүнсээр хангасан бөгөөд тус бүсийн эргийн харуулын завь тэднийг аврахаар хөдөлсөн байна. Залуусыг олоход эрүүл мэндийн хувьд хэвийн байжээ.

SOS - Save our souls/ Save our ships гэсэн үгийн товчлол бөгөөд энэ нь бидний сүнсийг авраач, бидний завийг авраач гэсэн утгатай морз код юм.

Эх сурвалж: OÖNachrichten