УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ өнгөрсөн 5 дугаар сарын 20-нд "Монгол Улсын Засгийн газрын өр, түүний эргэн төлөлтийн талаар" Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавьсан. Тус асуулгын хариуг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өгчээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тавьсан асуулгадаа:

"Засгийн газрын нийт өр 2016 оны хоёрдугаар улиралд 16 их наяд 612 тэрбум төгрөг байсан бол 2018 оны дөрөвдүгээр улиралд 22 их наяд 361 тэрбум төгрөг болж, даруй 5 их наяд 749 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Монгол Улсын нийт өр 2016 оны 6 дугаар сарын 31-нд 28 тэрбум 260 сая ам.доллар байсан бол 2018 оны 12 дугаар сарын 31-нд 28 тэрбум 743 сая ам.долларт хүрч, 4 тэрбум 483 сая орчим төгрөгөөр өсөөд байна. Иймд Ерөнхий сайд Танд дараах асуулгыг тавьж байна" хэмээсэн байдаг.

Тус асуулгын хариуг бүрэн эхээр нь хүргэж байна.