УИХ-ын даргын зөвлөл хуралдаж байнгын хороодын хуралдах товыг гаргалаа. Хуралдааны товоор маргааш Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 10.00 цагаас хуралдаж, Шадар сайд, Ерөнхий сайдаас тавьсан хүсэлтийг, нөгөөдөр  Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Засгийн газрын асуудлыг тус тус хэлэлцэхээр болов.