Засгийн газрын огцруулах асуудлыг өргөн барьснаас хойш долоо хоногийн дотор шийдвэрлэх хуулийн заалттай. Наймдугаар сарын 23-нд МАН-ын нэр бүхий 30 гишүүн огцруулах бичиг өргөн барьсан. Энэ хугацаа маргааш дуусах юм. Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 30-нд буюу маргааш 14.00 цагт хуралдах тов гарсан. Тиймээс УИХ-ын анхан шатны бүтэц болох Байнгын хороо Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг дэмжвэл УИХ-аар авч хэлэлцэх юм. УИХ-ын ээлжит бус чуулган энэ долоо хоногт хуралдана гэсэн мэдээлэл байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд
1.Октябрийн Баасанхүү
2.Жалбасүрэнгийн Батзандан
3.Батжаргалын Батзориг
4.Болдын Жавхлан
5.Данзангийн Лүндээжанцан
6.Жамъянгийн Мөнхбат
7.Цэндийн Мөнх-Оргил
8.Батсүхийн Наранхүү
9.Дуламсүрэнгийн Оюунхорол
10.Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
11.Отгонбилэгийн Содбилэг
12.Долгорсүрэнгийн Сумъяабазар
13.Батбаярын Ундармаа
14.Дамдины Хаянхярваа
15.Намсрайн Цэрэнбат
16.Миеэгомбын Энхболд
17.Нямаагийн Энхболд
18.Дондогдоржийн Эрдэнэбат
Эднээс Ж.Батзандан, Б.Наранхүү, Д.Эрдэнэбат нар нь АН-ых. Ардчилсан нам Засгийн газрыг огцруулах асуудалд дэмжихээ илэрхийлсэн. Харин О.Баасанхүү МАХН-ын гишүүн юм. Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан МАН-ын гишүүдээс Б.Батзориг, Б.Жавхлан, Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар нар байгаа юм. Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан 30 гишүүнээс Ц.Гарамжав, Д.Сарангэрэл Б.Жавхлан А.Сүхбат С.Чинзориг Б.Энх- Амгалан Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн нар намын даргын шахаанд орохоор хангалттай ноотой улс төрчид. Эхнээсээ дарамтанд орсон гэсэн мэдээлэл ч чих дэлсэж байна. Төрийн ордонд УИХ-ын МАН-ын бүлэг хуралдаж байгаа. Орчноо бүрэн хамгаалалтанд авсан хуралдаанд Засгийн газрын асуудлыг сөхөх нь ойлгомжтой. Харин маргааш төрийн байгуулалтын байнгын хороогоор хэрхэн шийдэгдэх нь тодорхой болох юм.