Монгол Улсын Засгийн газрыг огцруулах асуудал яригдаж эхэлснээс хойш 14 хоногийг үдэж байна. МАН-ын намын бүлэг 65 суудалтай олонх болсноор 97.1 хувийн саналтай Ж.Эрдэнэбатаар толгойлуулсан Засгийн газрыг байгуулж байсан. Тэгвэл бүлгээсээ Засгийн газраа унагах санал гаргаж АН дэмжиж Төрийн байгуулалтын байнгын хороо огцруулах шаардлагагүй гэж үзлээ. Өмнөх мэдээллийг энд дарж үзнэ үү

МАН-ын бүлэг 29,30-ны өдрүүдэд хоёр өдөр дамнан хуралдсан боловч 50:50 хувийн саналд хуваагдаж ямар ч шийдэлд хүрч чадалгүйгээр хурлыг өндөрлүүлсэн. Гарын үсэг зурсан 30 гишүүнээс АН-ын бүлгийн дэмжлэгийг авахгүй, АН-ын дэмжлэгийг авбал Засгийн газрыг унагахгүй гэж байр сууриа илэрхийлсэн гишүүн байна. Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг зурсан гишүүд 

Эрх баригч нам шийдэлд хүрч чадаагүй боловч Засгийн газраа авч үлдэж магадгүй гэсэн мэдээлэл байгаа юм.