Засгийн газар өнөөдөр 13.00 цагт хуралдахаар болжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүд өнгөрсөн өдрүүдэд Хэнтий аймагт ажилласан. Иймд долоо хоног бүрийн лхагва гарагт болдог Засгийн газрын ээлжит хуралдааныг хийгээгүй юм.

Мөн ирэх долоо хоногт Ерөнхий сайд зарим аймагт ажиллах учир өнөөдөр хуралдах аж.