Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар хямдруулан худалдаалахаар шийдвэрлэлээ.

Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Засгийн газар өмнө нь сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар бууруулсан. Өнөөдрийн хуралдаанаар үүнийг 75 хувь болголоо" хэмээлээ.

Нэг тонн нь 150.000 төгрөгийн үнэтэй сайжруулсан түлшийг энэ сарын 03-наас 50 хувь хямдруулж, 75.000 төгрөгөөр худалдаалж эхлээд буй. 

Тэгвэл одоо 75 хувиар хямдруулж, нэг тонныг нь 37.000 төгрөгөөр, нэг шуудайг нь 937 төгрөгөөр иргэдэд худалдаалахаар шийдвэрлэжээ.