‪Монгол Улсын Засгийн газар өнөөдөр хуралдаж байна.

Тус хуралдаанаар "Олон улсын хүүхдийн Найрамдал зуслан-2" байгуулах тогтоолыг батлав. "Найрамдал-2" зусланг ‪Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт байгуулна.‬

‪40 жилийн өмнө байгуулсан Найрамдал зуслангийн 2 дахийг ийнхүү шинээр Хөвсгөлд барихаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ. 

Зусланг байгуулах газрын асуудлыг судлан, шийдвэрлэхийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Монгол Улсын 2021 оны улсын төсвийн төсөлд тусган хэрэгжүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарт тус тус даалгажээ.