“Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хороо”-ноос өчигдөр мэдээлэл хийж, цалингаа нэмүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлээд 15 хоносон боловч ямар нэгэн хариу өгөөгүй тул энэ сарын 21, 26-нд сануулах ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн. Тус шаардлагын хариуг өнөөдөр Засгийн газраас “Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хороо”-нд хүргүүлжээ.

Энэхүү хариу албан бичигт тодорхой, нааштай зүйл дурьдаагүй бөгөөд багш нарын цалинг нэн даруй 1.6 саяд хүргэх асуудлыг төдийлөн хөндөөгүй байна.  Харин “2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн цалинг 30 хүртэлх хувиар шат дараатайгаар нэмэх асуудлыг эдийн засаг, төсөвтэй уялдуулан шийвдэрлэнэ” гэсэн байна.

Хариу бичигт багш нарын цалинг нэмнэ гэсэн тодорхой шийдэл бичээгүй байгаа учир багш нар есдүгээр сарын 21, 26-нд ажил хаях хэвээрээ гэдгээ өнөөдөр мөн мэдэгдлээ.

Шаардлагын хариуг бүрэн эхээр нь хүргэе.

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын гурван талт үндэсний хорооны 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Хөдөлмөр, Нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн холбогдох эаалтыг хэрэгжүүлэх эорилгоор нэмэлт хэлэлцээрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдаад ахиллаж байгаа бөгөөд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос ирүүлсэн төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс үе шаттайгаар 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх саналын дагуу асуудлыг эдийн засаг, төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа болно.

Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар