Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар тусгай зориулалтаар 2019 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.

Ирэх онд тусгай зориулалтаар буюу спорт агнуур, олзворын ангийн чиглэлээр 79 угалз, 92 тэх, 40 халиу буга, 37 бор гөрөөс, 45 зэрлэг гахай, 160 цагаан зээр, 30 саарал чоно, 500 хүртэл агнуурын шувуу агнуулна.

Түүнчлэн 500 хүртэл толгой тул загас барьж буцааж тавих, 5000 хүртэл бусад загас бариулахыг зөвшөөрлөө. Энэ нь дээрх амьтад болон загасны жилд ашиглаж болох агнуурын нөөцийн таван хувьд ч хүрэхгүй юм.