Шинэ Засгийн газар өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийж, "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлын талаар мэдээлэл сонсов.

2021 оны 02 дугаар сарын 03, 26-ны өдөр Сөүл, 02 дугаар сарын 10-нд Токио, 02 дугаар сарын 24-нд Истанбул хот руу тусгай үүргийн нислэг үйлдэж 850 орчим иргэнээ татаж авна. 

Цаашид долоо хоног тутам доод тал нь нэг удаа нислэг хийж, сардаа гадаадаас 800-1.000 иргэнээ авчрахаар төлөвлөж байна. 

Монгол Улсын Шадар сайдын танилцуулгаас үзвэл 8,625 хүн /БНСУ-д 5013/, үүнээс 2,659 нь нэн яаралтай буцах хүсэлтээ гаргажээ. Нийт иргэний 563 нь Европ, 6,441 нь Ази, 1,478 нь АНУ, 140 нь Австрали, гурав нь Африкийн улсад байна.


Засгийн газрын хуралдаанаар сонссон бусад мэдээллийг ЭНД дарж уншина уу.