Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, яамдын дэд сайд нарыг томилжээ. Шинэ Засгийн газрыг нийт 14 яамтай байгуулсан бөгөөд тус Үндэсний их баяр наардмын өмнө сайд нарыг томилсон бол өнөөдөр дэд сайд нар томилогдлоо.

Өмнөх дэд сайд нараас БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр нарыг улираан томилсон байна. Шинэ дэд сайд нараас онцлоход Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржавыг Хууль зүй дотоод хэргийн дэд сайдаар, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмааг Эрүүл мэндийн дэд сайдаар томилжээ.


14 яамны шинээр томилогдсон Дэд сайд нарыг хүргэж байна.

1. Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар Ц.Батбаяр /улираан томилсон/

2. Батлан хамгаалахын дэд сайдаар генерал Б.Баярмагнай

3. Барилга, хот байгуулалтын дэд сайдаар Э.Золбоо

4. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдаар Г.Ганбаяр /улираан томилсон/

5. Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар тус яамны дэд сайд асан Ж.Бат-Эрдэнэ 

6. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар Удирдлагын академийн захирал С.Зүлпхар

7. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар Г.Батсуурь

8. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ЦЕГ-ын дарга, бригадын генерал С.Баатаржав

9. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ЗГХЭГ-ын даргын ахлах зөвлөх О.Батнайрамдал

10. Сангийн дэд сайдаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг

11. Соёлын дэд сайдаар Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн захирал М.Батбаяр

12. Эрүүл мэндийн дэд сайдаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа

13. Эрчим хүчний дэд сайдаар ЗГХЭГ-ын дэд дарга М.Баярмагнай

14. Гадаад харилцааны дэд сайдаар Б.Мөнхжин /өнгөрсөн долоо хоногт томилсон/ нарыг тус тус томилжээ.

Мөн өөр ажилд шилжиж байгаатай нь холбогдуулан ЗГХЭГ-ын дэд дарга М.Баярмагнай, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, ОБЕГ-ын дарга Хошууч генерал Т.Бадрал нарыг чөлөөлөв. Шинээр ОБЕГ-ын даргаар Бригадын генерал Г.Ариунбуянг, Засгийн газрын Тохируулагч агентлаг ТТХГ-ын даргаар П.Батаа нарыг тус тус томилов.