Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн чиглэлийн дагуу байгуулагдсан Ажлын хэсэг коронавируст цар тахлыг даван туулах эрүүл мэнд, эдийн засгийн цогц төлөвлөгөөг өнөөдөр Ерөнхий сайдад танилцуулж байна.

Ирэх даваа гарагт Засгийн газар ээлжит бусаар хуралдана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.