Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлагч А.Болорсүхийн эмчилгээнд зориулан мөнгөн тусламж үзүүлэхээр шийдвэрлэлээ.  

Аврагч, ахлагч А.Болорсүх нь 2012 оны тавдугаар сард Дорнод аймгийн Баяндун суманд гарсан ой, хээрийн түймрийг унтрааж яваад түлэгдэн, хөдөлмөрийн чадвараа алдсан юм.