Хот суурин газрын иргэд өдөрт дунджаар 22 цайны халбага буюу 92 грамм элсэн чихэр хэрэглэдэг. Энэ нь нийтдээ 352 ккал гэсэн үг юм. Харин өдөрт авах ёстой элсэн чихрийн дээд хэмжээ эрэгтэй хүнийх 9 цайны халбага буюу 37 грамм, эмэгтэй хүнийх 6 цайны халбага буюу 25 грамм бах ёстой аж. 

Тэгвэл бидний уудаг зарим ундаа бүтэн порц хоолтой тэнцдэг гэдгийг та мэдэх үү?

  • Усан үзэмний шүүс - 63 грамм
  • Жимсний смүүти - 63 грамм
  • Мөстэй кофе - 57 грамм
  • Аньс жимсний коктейл - 48 грамм
  • Жүржийн шүүс - 45 грамм
  • Алимны шүүс - 42 грамм
  • Хийжүүлсэн ундаа - 41 грамм
  • Савласан цай - 35 грамм
  • Амталсан ус - 22 грамм

Дээрх нь 330 мл ундаанд агуулагдах элсэн чихрийн хэмжээ. 

Хэрэв та чихэрлэг ундаа уухыг хүсэж байгаа ч элсэн чихрийн авах хэмжээгээ ихдүүлэхийг хүсэхгүй байвал доорх ундаануудаас сонгоорой.

  • Хэрчим жимстэй ус 
  • Зөгийн балтай ногоон цай
  • Лимонтой хийжүүлсэн ус
  • Чихрээр амтлаагүй мөстэй цай
  • 100 хувийн жимсний шүүстэй хийжүүлсэн ус

Ундаа үйлдвэрлэгчид өнгө үзэмжээр хэрэглэгчдийг татдаг. Та үүнд автахгүйн тулд эрүүл, элсэн чихэргүй ундаагаа өнгө бүрийн соруулаар чимэглэвэл илүү сонирхолтой болох болно.