Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Өнөөдрийн хуралдаанаар 20 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, энэ оны тавдугаар сараас түүхий нүүрс хорьж, ирэх өвөл сайжруулсан шахмал түлш хэрэглэх бэлтгэл ажил, Тавантолгойн төмөр зам, автозамын бэлтгэл ажил, Эрдэнэс Тавантолгойн ХК-ийн талаар, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, УБ хотын төв цэвэрлэхийн шинэ барилга, Засгийн газрын тусгай сангуудын шалгалтын дүн зэрэг асуудлыг хэлэлцэх аж.

Мөн Засгийн газрын зарим тусгай сангийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийх юм.

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын гадаад томилолтын тухай

-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2019 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, бэлтгэл ажлын талаар

-Засгийн газрын зарим тусгай сангийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаар

-Тавантолгойн төмөр зам, авто замын талаар

-Эрдэнэс Тавантолгой компанийн өнөөгийн байдал цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар

-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн талаар