Гуравдугаар сарын 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 16-21 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 0-5 градус хүйтэн байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө Хэнтэйн уулсаар цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр хүйтний эрч суларч өдөртөө 11-16 градус, Хангай нурууны өвөр бэлээр өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар өдөртөө 2-7 градус хүйтэн байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр.  Хүйтний эрч суларч  Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр өдөртөө 3-8 градус, бусад нутгаар өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 0 градус орчим байна. 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар  0-5 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 4-6 градус хүйтэн байна.