Өнөөдөр нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, сэрүүсч, говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байна.

Тавдугаар сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: 

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. 

Салхи: Баруун аймгуудын нутгаар хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 

Агаарын температур:  Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх,  Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, Өдөртөө 11-13 градус дулаан байна.