Ойрын 2 хоногт баруун болон төвийн аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуургатай байхыг анхааруулж байна. 


2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн цаг агаарын мэдээ 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 

Агаарын температур: Нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр өдөртөө 9-14 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр өдөртөө 5-10 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө ялимгүй цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 0-2 градус хүйтэн байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Өдөртөө 1-3 градус дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 0 градус орчим байна. 


2021 оны 03 дугаар сарын 19-23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

Энэ сарын 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг,  говийн аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи 19-нд нутгийн зарим газар, 20-22-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 19, 20-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. 21-нээс нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.