2020 оны 01 дүгээр сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Увс нуур болон Их нууруудын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 25-30 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг болон Хүрэн бэлчир орчмоор өдөртөө 17-22 градус, Алтай өвөр говиор өдөртөө 5-10 градус, бусад нутгаар өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгороор өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 17-22 градус, Хангайн нурууны өвөр бэлээр өдөртөө 7-12 градус, бусад нутгаар өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 19-21 градус хүйтэн байна. 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар өдөртөө 5-10 градус, бусад нутгаар өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 14-16 градус хүйтэн байна.