Малчид, тариаланчдад зориулсан мэдээ:


Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүсч, салхи шуургатай байна.

2019 оны 10 дугаар сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд  6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говиор өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 11-16 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор болон Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 10-15 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс  хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар  түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Өдөртөө 7-12 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Өдөртөө 8-10 градус дулаан байна

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө бүх нутгаар 13-18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи  баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө 7-9 градус дулаан байна.