Өнгөрсөн пүрэв гарагийн шөнө Баян-Өлгийн өмнөд, Ховдын баруун, Говь-Алтай, Архангай, Булган, Сэлэнгийн хойд хэсэг, Увс, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутгаар 0.1-9.0 мм хур тунадас, нойтон цас оров. Үүнээс хамгийн их нь Увс, Завханы хойд, Хөвсгөлийн зарим нутгаар 6,0-9,0 мм хур тунадас, нойтон цас орсон байна.

Цаг уурын өртөө, харуулын ажиглалтын талбай дээрх өнөө өглөөний 08 цагийн хэмжилтээр тус шөнө Увсын зүүн, Ховд, Завханы баруун, Хөвсгөлийн баруун хойд хэсгээр 1-10 см цас оржээ.


Эх сурвалж: ЦУОШГ