Улсын Онцгой комисс өнөөдөр "COVID19"-өөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар хуралдаж буй.

Хуралдаанаар, БНСУ, Япон Улс, Эрхүү, Улаан-Үд чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг түр зогсоосон хугацааг сунгахаар болжээ.  Хугацааг энэ сарын 28-ныг хүртэл сунгасан байна. 

Мөн европоос ирэх гадны зорчигчдыг виз олгохгүй байх, нэвтрүүлэхгүй байх хязгаарлалтыг авахаар боллоо. Учир нь европын 41 улсад халдвар тархаад байгаа юм.