Энэ сарын 30-нд нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орох тул тариа ногоо цасанд дарагдаж, замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна. 


2020 оны 09 дүгээр сарын 29-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. 

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 1-6 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 14-19 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 12-14 градус дулаан байна. 


2020 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

Энэ сарын 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10 дугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн  зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын  нутгийн зарим газраар,  3-нд нутгийн зүүн хагаст хур тунадас орно. 

Салхи 30-нд ихэнх нутгаар, 10 дугаар сарын 1, 3-нд говь, тал, хээрийн нутгаар, 2-нд нутгийн өмнөд хэсгээр  түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон болон цасан шуурга шуурна. 

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 4-9 градус дулаан байна. 2-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.