Египетийн археологичид тус улсын төвийн нутагт оршдог эль-Минья мужийн Туна эль-Габаль хотоос эртний булш олж илрүүлсэн байна. Энэ тухай Египетийн эртний үеийн асуудал эрхэлсэн яам мэдээлжээ.

Эль-Миньягийн их сургуулийн археологичид болон дээрх яамны мэргэжилтнүүд Туна эль-Габаль хотод хамтарсан малтлага хийх үеэрээ чулуун авс бүхий гурван бунхан, мөн маш сайн хадгалагдан үлдсэн занданшуулсан 40 шарил олсны арав нь хүүхдийнх байсан байна.

Үүнээс гадна, керамикаар хийсэн эд зүйлүүд, нас барсан хүний нүүрнээс буулган авсан хэд хэдэн нүүрний хэв олджээ. Уг олдвор Египетийн түүхийн Грек-Ромын үед /МЭӨ IV  зууны дунд үеэс МЭӨ IV зууны эцэс/ хамаарах аж.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/RIA Novosti/