Нарны зам дээгүүр Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн зам барилгын ажлыг амжилттай хэрэгжүүлж эхний ээлжийн буюу 477 у/м, 4 эгнээ зорчих хэсэг бүхий үндсэн гүүрийн барилгын ажлыг  дуусгаж, замын хөдөлгөөнийг өнгөрсөн сарын 16-нд нээсэн. 

Монгол Улсад шинэ дэвшилтэт техник, технологи шингэсэн олон төвшний огтлолцол бүхий төслийн "U turn" буюу буцах эргэлтийг замын хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлгөөн  зохион байгуулалттай холбоотойгоор зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ. 

Тухайн эргэлтийн зам барилгын ажил бүрэн дуусаагүй бөгөөд ирэх жил  үргэлжлэн хийгдэх болно. 

Иймд иргэд, жолооч нар тухайн замаар зорчихдоо тэмдэг тэмдэглэгээний дагуу анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.