Зам, тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томилох асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон 67 гишүүний  88.1 хувь нь дэмжлээ.

Жадамбын Бат-Эрдэнэ 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. Инженер, Хуульч-эрх зүйч мэргэжилтэй, Удирдахуйн ухааны магистр. Тэрээр ЗТАЖ-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга, ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Монголын төмөр зам ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Булган аймгийн МАН-ын даргын албан тушаалыг тус тус хашиж байсан. 2016 оны сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсон.