Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга Д.Доржхандыг АТГ-аас баривчилж, нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан билээ. Тэгвэл Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатыг өчигдөр орой АТГ-аас баривчилсан байна. 

АТГ, ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгийнхэн түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан цагдан хорьсон аж. Үүнээс гадна түүнийг тендерт нэгэн компанийг ялуулсныхаа төлөө авлига авсан хэрэгт оролцсон байж болзошгүй гэнэ.

Сайд асан Д.Ганбатын намтар

  • 1960 онд Улаанбаатар хотод төрсөн.
  • 1986 онд Политехникийн дээд сургууль, 1993 онд Гадаад хэлний дээд сургууль, 2009 онд ШУТИС-ийг тус тус төгссөн.
  • Тээврийн эдийн засаг, зохион байгуулалт, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй.
  • Бизнесийн удирдлагын докторын зэрэгтэй, профессор цолтой.
  • 1983-1993 онд Тээврийн эрдэм шинжилгээний зураг төслийн институтэд эрдэм шинжилгээний ажилтан,
  • 1993-1996 онд Авто тээврийн газарт ерөнхий менежер,
  • 1996-1998 онд БНХАУ-ын Тянжинь хот дахь Монгол, Хятадын хамтарсан далайн тээврийн компанид дэд захирал, Монгол Улсын далайн тээврийн  байнгын төлөөлөгч,
  • 1998-2004 онд “Эрдэнэт” үйлдвэрийн Бээжин дэх Төлөөлөгчийн газарт дарга,
  • 2004-2008, 2011-2013 онд “Эрдэнэт” үйлдвэрт орлогч захирал,
  • 2008-2009 онд “Дэвшил” ХХК-д ТУЗ-ийн дарга,
  • 2009-2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт дэд дарга,
  • 2013-2015 онд ШУТИС-д ахлах багш,
  • 2015 оноос “Монголын төмөр зам” Төрийн өмчит компанид Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж иржээ.