МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өрөөнд хуралдаж, намын сахилга хариуцлагын тухай болон Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайдад нэр дэвшүүлэх хүмүүсийг хэлэлцэн, шийдвэрлэжээ.

Энэ талаар дөнгөж сая МАН-ын Удирдах зөвлөлөөс мэдээлэл хийлээ.

МАН-ын удирдах зөвлөлөөс Зам, тээврийн хөгжлийн дэд сайдад Улаанбаатар төмөр замын орлогч дарга Л.Халтар нэр дэвшүүлж буйгаа мэдэгдэв.

Л.Халтар нь 1983 оноос одоог хүртэл шат шатны албанд ажиллаж буй юм байна. 

Улстөрийн болон төрийн албанд мэргэжил, ёсзүйн хариуцлага, дэг журам алдсан албан хаагчдад шат бүрт нь хариуцлага тооцох шаардлага гаргаж, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд гардуулжээ.

МАН-ын Удирдах зөвлөлөөс хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.