Багануурын хэмээгддэг Н.Тавинбэх гэж салбартаа нэртэй мэргэжлийн хүн Эрчим хүчний сайдад томилогдохоор яригдаж байна. Тэрбээр инженер мэргэжилтэй.

Нансалын Тавинбэх нь 1971 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн. 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс дүүрэг орон нутгийн иргэдийн саналаар нийслэлийн дагуул Багануур хотын захирагчаар сонгогдон ажиллаж, 2017 оноос өнөөдрийг хүртэл Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх сүлжээ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. 

ХОМ-ийг сөхөж үзвэл жилийн орлого нь 97 са, гэр бүлийн гишүүдийн орлого нь 40 сая, гурван орон сууцтай бөгөөд 2 сая 350 мянгаар үнэлэгддэг гэж мэдүүлжээ. Машингүй, амины орон сууцгүй, зуслангийн байшингүй, үнэт эдлэлгүй хэмээн дурдсан байна.

Мал, аж ахуй: 533 адуу, 139 үхэр, 1580 хонь, 22 ямаатай нийт 4 сая 238 сая төгрөгөөр үнэлэгддэг.

Эзэмшдэг газар: 600 гаруй га газар, 650мкв газартай.

Хадгаламж, авлага, зээл: 60 сая төгрөгийн хадгаламжтай. 2018 онд 81 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлж байжээ. 270 сая төгрөгийн авлагатай. 198 сая төгрөгийн зээлтэй.

Эзэмшдэг хувьцаа: Эрдэнэс таван толгой ХХК ХХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Разно импекс нэгдэл ХК

Төгссөн сургууль: 

1989 онд Багануур дүүргийн 10 жилийн 64-р сургууль, 1995 онд ШУТИС-ийг цахилгааны инженер мэргэжлээр бакалавр, 2008 онд Удирдлагын Академийг Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгсөж, 2003-2004 онд АНУ-д мэргэжил дээшлүүлсэн. 

Гадаад хэлний мэдлэг: Орос, Англи

Ажлын туршлага: 

  • 1995-1997 онд БНЦШСГ-т дэд станцынмонтёр, мастер, инженер
  • 1997-1998 онд БНЦШСГ-т Засварын албаны дарга
  • 1999-2000 онд БЗӨБЦТС ТӨХК-ийн Маркетингийн албаны менежер, дарга
  • 2001-2007 онд БЗӨБЦТС ТӨХК-ийн Техник технологи эрхэлсэн дэд захирал, ерөнхий инженер 
  • 2007-2013 онд БЗӨБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал
  • 2013-2015 онд Багануур Энерги ХХК-ийн Захирал
  • 2015-2016 онд Багануур хотын Захирагч
  • 2017-2020 онд БЗӨБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал

Улс төрийн сонгуульт ажил: 

  • 2008-2012 онд НИТХ-ын төлөөлөгч

Шагнагдсан байдал: 

  • 2014 онд төрийн дээд Алтангадас одон
  • 2019 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон