JCI Монгол байгууллагын санаачилгаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-тэй хамтран хэрэгжүүлдэг “SAVE LIFE” төслийн гуравдугаар шат хэрэгжиж дуусчээ.

Энэ ажлын хүрээнд нярайн мэс заслын дараах тасгийн байрыг өргөтгөн, их засварын ажил хийж, олон улсын стандартын шаардлагад нийцэхүйц тохижилтын ажил хийж гүйцэтгэжээ.  Уг ажлыг 120 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр хэрэгжүүлсэн байна.

Мөн JCI Солонгос байгууллагаас иж бүрэн хоёр ширхэг инкубаторыг ЭХЭМҮТ-д бэлэг болгон өгчээ.

JCI Монгол байгууллагын санаачилгаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-тэй хамтран хэрэгжүүлдэг “SAVE LIFE” төслийн гуравдугаар шатанд Нярайн мэс заслын дараах тасгийн байрыг өргөтгөж, нийцэх их засварын ажил хийж, олон улсын стандартын шаардлагад нийцэхүйц тохижилтын ажил хийж гүйцэтгэлээ. Бидний хамтран хэрэгжүүлдэг уг төсөл 2018 онд амжилттай хэрэгжиж 120 сая төгрөг төсөвт өртөгтэйгөөр хэрэгжүүлж бодит үр дүнд хүрч байгааг дуулгахад таатай байна. 

Үндэсний компаниудаас Худалдаа хөгжийн банк, АПУ ХК, Шунхлай ХХК, Таван нүдэн брэнд, МИК ОССК ХХК, Үүртэл ХХК, Хатанбаатар ХХК, Бадрах Инженеринг ХХК, MW холдинг ХХК, Буман цамхаг ХХК, Ньютелком ХХК, Явуу импекс ХХК, Own World ХХК болон Улаанбаатар хотын банкны Тэргүүн дэд захирал О.Банзрагч, Л.Энхболд, О.Нямдэлгэр, С.Баянчулуун зэрэг олон хувь хүн, байгууллагууд нийгмийн хариуцлага хэрэгжүүлж ивээн тэтгэгчээр хамтран ажиллажээ.