Хөлбөмбөгийн хорхойтнууд фэйсбүүк группын залуус мөн "Аавуудын групп" бусад хувь хүн албан байгууллагуудтай хамтран золгүй байдлаар амиа алдсан хүүгийн гэгээн дурсгалд зориулж хандив цуглуулжээ. Тэд хүүгийн зорин очиж тоглодог байсан хөлбөмбөгийн талбайг стандартын дагуу засварлаж өгөхөөр болсон байна. 

Хөлбөмбөгийн хорхойтнууд группын залуус мөн хүүгийн гэрт нь очиж хүүгийн буяны ажилд зориулж нэг сая төгрөгийн хандив цуглуулсанаа хүлээлгэн өгсөн байна.