Амжилттай амьдралын гол суурь нь 20 нас хүртэлх хугацаанд тавигддаг. Харин дараа нь тухайн хүн сонгосон чиглэлдээ зорилгуудаа тодорхойлдог. 

Дараах зөвлөгөөнүүд амжилтад хүрэхэд тань зайлшгүй тус болох болно.


1. Худалдан авалтаа төлөвлөж, мөнгөө хэмнэж сур.

Санхүүгийн дадал зуршил бол дэлхий дээрх хамгийн чухал, хэрэгцээтэй зүйл. Үүний тусламжтайгаар мөнгө хэмнэхээс гадна, амжилтад хүрч чадна. Хэрэглээний зээл багаар авч, хурдан хугацаанд төлж дуусгаж сур.

Дэлгүүр орохоос өмнө авах зүйлээ төлөвлөж сур. Зөвхөн тухайн өдөрт авах зүйлээ биш урьдчилан долоон хоног, сараар авах зүйлээ төлөвлө.

Гарч буй зардлаа тэмдэглэж, өдөр ирэх тусам тухайн тоогоо багасга. Олж буй орлогынхоо багахан ч гэсэн хэсгийг далд хий. Ямар нэгэн зүйл авахаас өмнө надад энэ зүйл хэрэгцээтэй юу гэдгээ өөрөөсөө сайтар асуу.

Ингэснээр хэдэн жилийн дотор та маш их мөнгө хуримтлуулж, хэмнэсэн байх бөгөөд амьдрал тань энгийн, хялбар болсон байна. Мэдээж 20 насанд санхүүгийн байдлын талаар ярих нь буруу. Учир нь таны санхүүгийн байдал тогтвортой биш, гэсэн ч санхүүгийн дадал зуршлыг эрт бий болгох нь зөв.


2. Хоол хийх.

Хоол хийж сур. Энэ бол зөвлөгөө биш, харин эмэгтэй ч бай эрэгтэй ч бай хүний хийж чаддаг байх ёстой зүйл. Мэдээж худалдааны хоол хүнс хэрэглэж болно, гэхдээ энэ нь таны биед болон санхүүд сайнаар нөлөөлж чадахгүй.


3. Хэн гэдгээ тодорхойл.

20 насандаа өөрийгөө мэдэж, ойлгосон байх ёстой. Энэ нь таныг нийгэмд эзлэх байр сууриа тодорхойлоход тус болно.


4. Харьцуулалтыг орхи.

20 насандаа бусад хүмүүстэй өөрийн амьдралаа харьцуулахаа болих хэрэгтэй. Ийм төрлийн дадал нь таныг улам доош татаж байдаг. Таны найз хэдэн төгрөгийн цалин авдаг, ямар хувцас өмсдөг зэрэг нь танд ямар ч хамаа байхгүй. Өөрийгөө бусадтай харьцуулах тусам та ямар ч идэвхгүй, эрч хүчгүй, зорьсон зорилгодоо хүрч чадахгүй.


5. Өөрийгөө хөгжүүлэх.

Өөрийгөө хөгжүүлэх нь амжилтад хүрэх хамгийн гол зүйл. Илүү ихийг уншиж, илүү их хэрэгтэй мэдээлэл хайж, хэл сурч өөрийгөө хөгжүүл.


6. Хөрөнгө оруулалт.

Мэдээж, огт хэрэггүй, мэдэхгүй, сураггүй салбарт их хэмжээний хөрөнгө оруулах хэрэггүй. Гэхдээ сард 50$ хөрөнгө оруулахад гайхамшгийг бүтээж чадна.


7. Сонирхол нэгтэй хүмүүстэй нөхөрлө.

Чадварлаг загвар зохион бүтээгч болмоор байна уу? Тэгвэл загварын шоунд очиж хүмүүстэй танилц. Зурагчин болмоор байна уу? Тэгвэл чадварлаг зурагчидтай танилц.

Бүх зүйл маш энгийн. Энгийн хэдий ч үр өгөөж ихтэй.


8. Шар шувуу юу эсвэл болжмор уу?

Та өөрийгөө хэн гэдгийг мэдэх хэрэгтэй. Танд өглөө эрт ажиллах нь үр бүтээлтэй байна уу эсвэл эсрэгээрээ оройн цагаар ажиллах нь үр бүтээлтэй байна уу? Үүнийгээ тодорхойлох нь чухал. Ингэснээр та өөрийн цагаа зөв хувиарлаж чадах бөгөөд илүү их үр дүнд хүрэх болно.


9. Зарим нэгэн за чанарыг хөгжүүл.

Амжилттай хүмүүс хүчтэй зан чанартай байдаг. Жишээлбэл, хариуцлагатай, бие даасан, бүтээлч. Тэгэхээр хамгийн наад зах нь та зөв ярьж, хүнд ярих гэж буй зүйлээ зөв ойлгуулж, хүнд өөрийгөө зөв таниулж сур.


10. Өөрийгөө хөгжүүл.

Өөрийгөө зөвхөн ном уншиж, мэдээлэл авснаар хөгжиж байна гэж бүү бод. Өөрийгөө янз бүрийн салбарт туршиж үзэх хэрэгтэй. Жишээлжэл, фитнест явж, өөр тийш аялж, зураг зурах гэх мэт зүйлс хийж үз. Зүгээр л туршаад үз. Амьдрал илүү гэрэл гэгээтэй болох болно.


11. Зөвхөн өөрийгөө бус гэр бүлээ ол.

Гэр бүл гэх тодорхойлолтод зөвхөн цусан төрлийн холбоо багтахгүй. Үүнд түүнээс тудхааргүй хүчтэй харилцаанууд багтана. Жишээлбэл, найз нөхөд. Найз нөхөд үргэлж аз жаргалтай гэлтгүй хүнд хэцүү бүхий л цаг үед таны хажууд байх болно. Ийм хүмүүсийг олсон бол танд ямар ч асуудал хүнд санагдахгүй.


12. Биеэ сул тавь.

Өөртөө хэт хатуу бүү ханд. Хаа нэг амттан идэх, амрахыг өөрт зөвшөөр. Өөрийгөө хайрла, халамжил, баясга.

Өөртөө эдгээр дадал зуршлыг суулгаснаар та заавал зорилгодоо хүрч, амжилттай нэгэн болох болно.