Унгарын алдарт хөлбөмбөгчин Ференц Пушкашийн нэрэмжит “Пушкаш академи”-д суралцах гурав дахь удаагийн сонгон шалгаруулалтад тэнцсэн Б.Ган-Эрдэнэ /Эрчим/ Ж.Эрдэнэзолбоо /ДМЮ/ нар өнөөдөр Унгар улсын зүг хүлгийн жолоо заллаа.

Анх 2014 онд Монгол улсын ерөнхийлөгч Унгар улсад айлчлан тус улсад хөлбөмбөгийн чиглэлээр хамтран ажиллах үүд хаалга нээгдсэн юм. Үүний хүрээнд 2015 онд Г.Ганбаяр, О.Хантэнгэр, Б.Амгаланбат, Д.Тэмүлэн, А.Дөлгөөн, П.Ууганбат гэсэн залуу хөлбөмбөгчид “Пушкаш академи”-д суралцаж, Монгол хөлбөмбөгчид Европ тивд тоглох гүүр нээгдсэн билээ.

Энэ жил Унгарыг зорьж буй Ж.Эрдэнэзолбоо Монгол улсын 16-аас доош насны шигшээ багт хоёр ч удаа дуудагдан гараанаас тоглож байсан бол Б.Ган-Эрдэнэ мөн нэг удаа өсвөрийн шигшээ багтаа тоглож байсан удаатай.