Залбирвал зайлуулдаг, мөргөвөл мөлтөлдөг гэсэн ардын үг бий. Сүүлийн үед энэ талаарх эрдэм шинжилгээний өгүүллүүд ар араасаа хөврөх болов. Хамгийн сүүлд Харвардын судлаачид сонирхолтой судалгаа хийжээ.

Уг судалгааны үр дүнд бясалгалын тусламжтайгаар хүний тархины саарал эд 8 долоо хоногийн дотор сэргэдгийг тогтоосон байна. Энэ нь бясалгал цаг хугацааны явцад тархины саарал эдэд өөрчлөлтийг бий болгодгийг баталсан анхны судалгаа болсон юм.

Мөн Массачусетсийн Ерөнхий эмнэлгийн оюун санаа болон бие махбодийн судалгааны Бэнсон-Хенри хүрээлэн, Beth Israel Deaconess (BIDMC) эрүүл мэндийн төвийн судалгаа сонирхол татдаг. Судалгааны багийнхан ходоодны цочмог үрэвсэлтэй хүмүүст бясалгал хэрхэн  нөлөөлж байгааг судалжээ. Энэхүү судалгаагаар мөргөл залбирал хүний анхаарлыг биеийн систем рүү чиглүүлж, гайхалтай үр дүнд хүргэж байгааг тогтоосон аж.

Учир нь энэхүү судалгаанд оролцсон хүмүүсийн эрүүл мэндийн үйлчилгээ авах давтамж нь 43 хувиар буурсан байна.