Глобал стратегийн удирдлагын институт GSMI-ээс санаачлан харилцагч байгууллагуудынхаа хүсэлтээр "Захирлуудад тулгарладаг сорилууд" арга хэмжээг зохион байгууллаа. 

Энэ удаагийн сэдэв нь хүний нөөцийн асуудлууд байв. Тухайлбал "Ур чадвартай зөв ажилтныг хаанаас олох вэ", "Чадварлаг ажилтнуудаа хэрхэн тогтоон барих вэ?", "Цалин урамшууллын системээ шинэчлэх шаардлагатай юу" сэдвээр компанийн захирлууд өөрсдийн туршлагаасаа хуваалцлаа. 

Тухайлбал удирдлагууд амлалтаа биелүүлэх яагаад чухлыг, гэр бүлийн асуудлыг орхигдуулж болохгүйг, хуримтлалын данс үүсгэх, олон улсын эрүүл мэндийн даатгалд хамруулах, ажиллагсдаа хөгжүүлж, тэднээс гарч байгаа санал санаачлагыг дэмжиж ажиллах нь ажилтнууд тогтвор суурьшилтай ажиллах шалтгаан болдог талаар дурдлаа. Мөн ажлын байранд тулгардаг асуудлуудын талаар ярилцаж, ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнүүлсэн гэдгээрээ өгөөжтэй уулзалт болсон юм. 

Уг арга хэмжээ цаашид уламжлал болгон зохиогдох аж.