Богд хан уулын Зайсангийн аманд олон жил болсон тэмээний нэг нүд нь сохорч, хамар нь сэтэрсэн, идэш тэжээлийн хомсдолтой нөхцөлд амьтны эрх зөрчигдөж байна гэсэн иргэдийн гомдол нийгмийн сүлжээнд бичигдээд удаагүй байгаа. 

Тэгвэл мэдээллийн мөрөөр Амьтны эрхийг хамгаалах нийгэмлэгийнхэн, Нийслэлийн байгаль орны газрын мэргэжилтнүүд очиж тухайн байгууллагатай нь уулзжээ. 

Тус тэмээг 10 жилийн өмнө анх Архангайгаас тус бүсэд аваачсан ажээ. Түүнээс хойш хариуцах эзэнгүй шахуу орхигдсон уг тэмээний эзэнтэй холбоо тогтоож ижил сүрэгтэй нь нийлүүлэхээр болсон байна.

Сонирхуулахад 2012 онд батлагдсан "Амьтны тухай хууль"-нд бид Амьтны жам ёсны эрхийн талаар тусгайлан нэг бүлэг заалт оруулан батлуулсан юм. Үүнд амьтны жам ёсны эрхийг тусгайлсан тодотгосон байдаг:
Хуулийн Тавдугаар бүлэг.
34 дүгээр зүйл.Амьтны жам ёсны эрхийг хүндэтгэж, энэрэнгүй хандах
34.2.Амьтныг агнах, барих,тавих,ашиглах,арчилж тордох,ачиж тээвэрлэхдээ эрүүл ахуй,осол аюулгүйн шаардлагыг хангасан арга технологи ,багаж хэрэгсэл, байр сав, тохиромжтой цаг хугацаа, зориулалтын тоноглосон тээврийн хэрэгсэл ашиглаж,мэрэгшсэн хүмүүсийг ажиллуулна.
АМЬТНЫ ЖАМ ЁСНЫ ЭРХ
-гэж Амьтад идэш тэжэээлээ олох,амьдрах идээшил тархац нутгаа сонгох, үржил хөөцөөнд орж үр төлөө үлдээх,бүл сүрэгтэй дасан ижилсэх, айдас цочролд орох, хомроглон устгагдахаас ангид байхыг; хэлнэ гэж тусгайлан зааж өгсөн байдаг.