Загварын ертөнцийн хувьд энэ жил тийм ч таатай эхлээгүй ч ирж буй улиралууд маань нэлээн загварлаг, үнэнхүү зоримог шийдэл бүхий дизайныг багтаажээ. Сүүлийн хэдэн долоо хоногт гэхэд л томдсон гэмээр пиджак, хөх цэнхэр өнгийн цүнх, хар, торгомсог амны хаалтууд хэдийнээ өөрсдийн байр сууриа тогтоогоод авчээ. Энэ улиралын хувцаслалтад өнгөрөгч арвануудын хэд хэдэн шийдэл эргэн ирсэн иржээ. Тэгвэл бүгдээрээ тэдгээр загварууд бол ирж буй улиралын чиг хандлагатай танилцацгаая.

1. Томдсон, мөрөндөө зузаалгатай пиджак

Pinterest

Яагаад заавал мөрөндөө зузаалгатай вэ гэж үү? Учир нь энэ таны биеийн галбирыг илүү тодотгож, хөлийг тань урт харагдуулна. Тус пиджакыг шулуун өмд эсхүл савхин богино өмдтэй хослуулбаас та үнэхээр загварлаг харагдах юм шүү. Нэн ялангуяа сул цэнхэр, нүүрсэн саарал, саармаг өнгөтэй бол яриангүй шинэлэг бөгөөд юутай ч хослуулахад амархан энэ загвар нь таныг огт хичээх шаардлагагүйгээр дэгжин нэгэн гэдгийг илтгэнэ.


2. Амны хаалт - хар өнгөтэй

Pinterest

Амны хаалт эдүгээ бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон тул дэгжин бүсгүйчүүд маань өөрийгөө хамгаалахдаа ч хэв маягаа тодорхойлж байхаар болжээ. Хар өнгөтэй, торгомсог материалтай амны хаалтууд бараг бүх л хувцастай хосолж байгаа ба вирусээс хамгаалах үүрэгээ ч сайн гүйцэтгэж байгаа юм. Амны хаалт торгомсог материалтай байх тусам амьсгалахад илүү хялбар бөгөөд аль хэдийнээ худалдаанд энэ төрлийн амны хаалтууд олон янз чимэглэлтэй гарах болжээ. Эрүүл мэндээ хамгаалахдаа ч хээнцэр байдлаа хадгалаад явж болох шүү. 


3. Толгойн алчуур

Pinterest

50, 60-аад оны торгон алчуурууд энэ улиралд сүр дуулиантайгаар эргэн иржээ. Толгойн алчуур нь таны үсийг салхинаас хамгаалаад зогсохгүй таны хувцаслалтыг ч хэтрүүлэлгүйгээр дэгжин харагдуулдаг юм. Харин та энэ шийдлийг өөрийн хувцаслалтад шингээмээр бол бид танд цэцгэн эсвэл эрээлжсэн хээтэй, хурц тод өнгө алагласан эсвэл элдэв бичигтэй торгон алчуур сонгохыг зөвлөе. Алчуурыг зүүх олон янзын арга байгаагаас хамгийн сонгодог нь эрүүн дороо сулхан зангидах, толгойндоо зүүгээд үлдсэн хэсгийг нь үсээ дагуулан унжуулах, хүзүүгээрээ уях эсхүл цүнхнээсээ зангидаад орхих юм. 


4. Пастель өнгө

Pinterest

Өнгөрсөн оноос хойш одоо ч тренд хэвээр буй нэг шийдэл бол пастель өнгө билээ. Ямар ч арьсны өнгөтэй хүнд зохидог эдгээр өнгүүд нь үнэхээр л энэ улиралын төгс сонголт юм. Гааны ногоон өнгөнөөс лавандэр цэцгийн нил ягаан өнгө хүртэл та өөрийн таашаалд нийцүүлэн өмсөх боломжтой эдгээр өнгүүд өөр хоорондоо ч сайн хослоно. 


5. Шар цүнх

Pinterest

Энэ улиралыг эзэгнэж буй бас нэгэн шийдэл бол шар өнгийн цүнхнүүд билээ. Загварын тайзнаас амьдрал дээр хэрэгжүүлэхэд үнэхээр зовох юм үгүй энэ шийдэл нь ямар ч цаг үе, нөхцөлд өөрийн гэсэн чамирхалыг тээнэ. Нарны шараас эхлүүлээд гичний шар өнгө хүртэл олон төрөл бүхий энэ загвар өнгө даганасан эсхүл хурц тод өнгийн хувцаслалттай үнэхээр сайн зохицно. 


6. Уламжлалт шинж бүхий хүрэм

Pinterest

Гадаа үл ялиг сэрүүхэн үед нэхмэл эсвэл торон, өвөрмөц хээ угалз бүхий эдгээр хүрэмээс та сонгоорой. Хар эсвэл бор өнгө даганасан хувцаслалтыг тань илүү содон дэгжин харагдуулах энэ хүрэм үнэхээр сонирхолтой сонголт байх болно. Ямар ч галбиртай хүн төвөггүй өмсөж болохоор энэ тренд нь хэнд ч гайхалтай зохино.


7. Өвдөг давсан түрийтэй гутал - цагаан өнгөтэй

Pinterest

60-аад оны үед тайзны арын бүжигчидийн дунд моодонд орж байсан энэ гутал ч бас 2021 оны хавар зуны загварт эргэн иржээ. Хээтэй богино бошинз эсхүл даашинз, нугалаа бүхий хүзүүтэй цамц, этгээд гэгчийн иртүүзтэй хослуулбаас таны загварын мэдрэмжийг тодотгож өгөх юм. 


8. Шар болоод боргол өнгөний хослол

Pinterest

70 оны үед хэсэг шуугиалж байсан энэ загвар одоо илүү шинэлэг, илүү хурц шийдэлтэйгээр эргэн иржээ. Ямар ч загварын хувцас өмссөн байлаа гэсэн энэ хоёр өнгийн хослуулсан байхад та үнэхээр дэгжин харагдах юм. 


9. Тод цэнхэр гоёл чимэглэлүүд

Pinterest

Нэг өнгө даганан хувцаслахдаа тод цэнхэр өнгийн ганц хоёрхон деталь оруулж өгөхөд л таны хувцаслалт эрс өөрчлөгднө. Цэнхэр өнгийн цүнхнээс өгсүүлээд малгай хүртэл эдгээр гоёлыг хар болоод саарал өнгийн хувцастай хослуулахад ямар ч уйтгартай хувцаслалт сэргээд ирэх юм


Эх сурвалж: The Trend Spotter