Орхон голд загасчилж яваад усанд унаж живсэн тухай дуудлагыг хамт явсан хүмүүс нь Сэлэнгэ аймгийн ОБГ-т өгчээ.

Осол Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээр багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар гарсан бөгөөд тухайн үед тавуулаа явсан гэнэ. Талийгаач нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны харьяат бөгөөд 36 настай аж.

Энэхүү дуудлагыг өчигдөр өдрийн 12:47 цагт хүлээн авсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашин 1 завьтай мөн өдрийн 13:00 цагаас эхлэн хайжээ. Аврагчид 12 удаагийн гүний шумбалт хийж, усанд завиар 3 км-т  эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт түр зогсоож, өнөөдөр өглөө авран хайх ажиллагааг эхлүүлсэн талаар ОБЕГ-аас мэдээллээ.