Цахим төлбөрийн баримт олгох ажлыг хялбар, шуурхай болгох зорилгоор худалдаа, үйлчилгээний төвүүдэд QR код бүхий наалтыг нааж эхэлжээ.

Тухайлбал, Баянзүрх дүүрэгт зах, худалдааны 35 төв байдгийн ихэнхэнд QR кодтой наалтыг наасан байна. Ингэснээр худалдан авагчдад EBarimt олгоход нэмэлт төхөөрөмж шаардагдахгүй, мөн цаасан баримт олгохгүй зэрэг давуу талтай.

Иргэд та бүхэн зах, худалдааны төвд хийсэн худалдан авалтынхаа EBarimt-г авахын тулд EBarimt аппликейшндээ нэвтэрч, камер хэсгээр тухайн татвар төлөгчийн QR кодыг уншуулна. Үүний дараагаар татвар төлөгчийн мэдээлэл гарч ирэхэд EBarimt үүсгэх гэх товчлуурыг дарж, үнийн дүнгээ оруулан баримт авах хэсгийг дарна. 

Татвар төлөгч нь Ebarimt аппликейшны татвар хэсэг рүү орж, баримтыг баталгаажуулах юм.