Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн Улсын онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комиссоос шийдвэр, Нийслэлийн Засаг даргын захирамжаар "олон хүн цуглах олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх, их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хөл хорио тогтоох, Нийслэлийн хэмжээнд бүх тѳрлийн баар, биллиард, спорт заал зэрэг спорт, соёл урлагийн газрууд, сургалтын төвүүдийн үйлчилгээг 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл түр зогсоосон.

Тус захирамжийн хуулийн үйлчлэл дууссан учир Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өчигдөр А/590 дүгээр захирамж гаргажээ. 

Захирамжид өмнөх захирамжийг үйлчлэх хугацааг 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгажээ. Мөн улс, нийслэлийн эдийн засаг, хувийн хэвшлийн байгууллага, түүнд ажиллагчдын үйл ажиллагааг дэмжих зорилго болон Засгийн газраас өгсөн үүрэг чиглэл, иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлт, саналыг үндэслэн нийслэлийн нутаг дэвсгэрт стандартын шаардлага хангах хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа спорт заал, бассейн, бүжгийн клуб, сургалтын төвийн тэнхмийн сургалтаас бусад сургалтын үйл ажиллагааг нээхээр заажээ. 

Мөн архи согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарийг 07:00-00:00 цаг болтол сунгасан байна.

Харин шашин сүм хийдийн байгууллагууд зөвхөн дотоод үйл ажиллагаагаа эрхэлж болохыг захирамжид тусгажээ. 

Нийслэлийн Засаг даргын захирамжийг бүрэн эхээр нь хүргэж байна.