Z үеийнхэн хэмээн нэрийдэж байгаа бидний ирээдүй болсон хүүхэд залуус нь 1996-2010 онд төрөгсөд юм. Тэднийг миллениалын дараагийн үе гэж хэлж болно. Энэ үеийнхэн нь интернэт болон нийгмийн сүлжээний мэдээлэл дунд өсөж, тэдний ахмад нь 2020 он гэхэд сургуулиа дүүргэн, ажлын талбар дээр гарна. 

Business insider нь агентлаг ирээдүйн хэрэглэгчдийн дийлэнхийг эзлэх Z үеийнхэн буюу Gen Z-ийн зан байдал, онцлог шинж чанар, үнэ цэнэ, тренд дээр тулгуурласан гүнзгий статистик баримтыг цуглуулан, тэдэнд чиглэсэн маркетингийн стратеги боловсруулахад туслах зорилгой нийтлэл боловсруулжээ.


2026 оны АНУ-ын хэрэглэгчдийн тооцоолсон тоо

Gen Z нь удахгүй АНУ-ын хамгийн том хэрэглэгчдийн тоонд зүй ёсоор тооцогдно.

Business Insider –аас гаргасан Дижитал худалдаа ба Gen Z-ын тайлан (товч)


Z үеийнхэн гэж хэн бэ?

Z үеийнхэн бол Америкийн түүхэнд нийгмийн гарал үүслийн хувьд олон салбарласан бөгөөд залуу үеийнхэн нийт хүн амын 27 хувийг бүрдүүлдэг. Pew судалгааны байгууллагын тодорхойлсоноор тэд 1997 оноос хойш төрөгсөд юм. Тэд технологи,  интернэт, сошиал медиа дунд өсөж буй учраас зарим нь эдгээрийн донтолтод автахаас гадна нийгмийн эсрэг аль эсвэл “нийгмийн шудрага ёсны дайчид” гэсэн хэв загварт багтдаг.


Mиллениал Y-ийг хэрхэн тодорхойлох вэ?

У үеийнхэн буюу Миллениал нь 1981-1996 оны хооронд төрсөн хүмүүс ба АНУ-ын дөрөвний нэгийг төлөөлдөг хүмүүс юм. Энэ бүлгийн хүмүүс нь эдийн засгийн хямралын хамгийн өндөр түвшинд ажилчдын эгнээнд орж, баялгийн зөрүүг бууруулахаар зүтгэж буй үеийнхэн. Тэд техник технологи, дижитал шийдлийг нэвтрүүлэхийн тулд ахмад үеийнхэнийг удирдаж ирсэн. Эдгээр үеийн санхүүгийн байдал технологийн хэмнэлт нь хэрхэн ажиллаж, амьдрах талаарх ойлголтыг үндсээр нь өөрчилсөн бөгөөд тэд "job hop" буюу "ажил солигчид" юм. 

Z үеийнхэн нь удалгүй худалдааны салбарын ирээдүйг тодорхойлох бөгөөд 2026 он гэхэд худалдан авалтыг гартаа атгах болно. Тиймээс одооноос худалдааны байгууллагууд нь Z үеийнхэнтэй харилцаагаа эхлүүлэх нь зүйтэй хэмээн сануулжээ. 

Энэ үеийнхэн нь өмнөх үеийнхнээс ялгаатай ба дижитал эрин үеийн анхны хэрэглэгчид юм. Тэд гар утас, технологи ашиглах чадвартай, онлайнаар цагаа хэрхэн өнгөрөөх тал дээр өндөр стандарттай байдаг. 

Худалдааны байгууллагууд нь дижитал эрин үеийн хувьсал, миллениалын худалдан авагчдыг удаан хугацаанд үл тоомсорлосон. Тэдний сонирхол, зуршлыг олж мэдэхийн тулд сүүлийн арван жилийг зарцуулсан гэж болно. Тэгвэл одоо дараагийн үе болох Z үеийнхний талаар олж мэдэн, тэдний дижитал хүлээлтийг давах эсэхээ шалгах хэрэгтэй хэмээн бизнесменүүдэд зөвлөжээ. 

Та энэ үеийнхний талаарх дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл "business insider"-aaс уншина уу.


Эх сурвалж: www.businessinsider.com