Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч буйгаа мэдэгдэж, өнөөдөр мэдээлэл хийсэн.

Тэрээр энэ үеэрээ "Би хаанаас ч нэр дэвшиж магадгүй, судалгаа хийнэ. Ардчилсан намын ямар нэгэн албан тушаалд очихгүй. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс АН-ын дарга С.Эрдэнийн орон тооны бус ахлах зөвлөх болсон. Тэр ажлаа хийнэ. Сонгуулийн ажилд оролцоно. 

2016 оны сонгуульд АН ялагдсаны хариуцлагыг би хүлээгээд ажлаа өгсөн. Ер нь бол сонгуулийн өмнөх саруудад рейтинг харьцангуй гайгүй байсан. Аль нэг нам 65 суудал авах шинж байгаагүй. Үүнийг бүх төрлийн судалгаанаас харж болно. Сонгуулийн эцсийн өдөр Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж хоёр Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд өгснөөс болж бид ялагдсан. 

Яагаад гэхээр 76 тойрогтой мажоритар сонгуульд жоохон илүү нь бүгдийг авдаг. Тэр жоохон илүүг 49 хувийн үйл явдал МАН-д өгсөн. Ц.Элбэгдорж зорилготойгоор 49 хувийг өгөөд, тэрийг зарлуулж байгаад АН-ыг ялагдуулсан. Ч.Сайханбилэг бас адил...

Ч.Сайханбилэг гадаад улсаас иргэншил хүсэж, гадаадын хуулийн компанид хандсаныг Элчин сайдын яаманд мэдэгдсэн байсан. Ч.Сайханбилэг өөрөө ирээд хуулийн байгууллагууддаа байцаагдаад үнэн зөвөө олчих хэрэгтэй. Зугтаж явах хэрэггүй" хэмээлээ.