Тэд бол Жеми Ники нар юм. Youtube сувгийн хамгийн алдартай хосуудын нэг гэгдсэн тэд 5 жилийн өмнөөс бичлэгээ байрлуулж эхэлжээ. 

Өнгөт арьстан үзэсгэлэнт Никиг нөхөртэйгээ танилцахаас өмнө моделиор ажилладаг байжээ. 

Одоо Ники ажлаа орхисон, дүү нь түүний карьерийг үргэлжлүүлж яваа.


Хосуудын амьдралынхаа дурсгалт агшин, хуримын, жирэмсэн үеийн, шинэ төрсөн хүүхэдтэй видео нь олон сая фэнүүдийнх нь сэтгэлийг догдлуулдаг ажээ. 

Эхэндээ тэд үүнийг хобби маягаар хийж эхэлсэн байдаг. Бүр хоёр жилийн турш шүү. Хосууд амьдралын өдөр тутмын хэмнэлийнхээ бичлэгийг л оруулж эхэлжээ. 


Харин одоо тэд хангалттай хэмжээний орлоготой чинээлэг болсон. Мэдээж бичлэг нь амжилт олж олны анхаарлыг татсаны ачаар тэд том дүнтэй сурталчилгааны гэрээг байгуулж чаджээ.

Тэд Ава хэмээх 2 настай охинтой. 

Хосууд Авсралийн Мельбурнд амьдарч байна.

Хэдхэн хоногийн өмнө Ники, Жейми нар бас нэгэн шинэ хүүхдээ өлгийдөн авчээ.