Aмерикийн кино сонирхогчидын трэндийг харахад тэд аймшигийн киног илүүд үздэг болжээ. Учир нь бидний бодит амьдрал "аймшигийн адал явдалаас" хөндий учир сайн хийгдсэн аймшигийн кино хүмүүсийн сонирхол татах кино байсаар л байх болно. Аймшигийн кино үзсэнээр бид бодит байдалд илүү талархалтай ханддаг ч юм билүү. 

Гэвч удахгүй дэлгэцнээ гарах “Nun” буюу Гэлэнмаа киноны реклам Youtube-д тавигдсан нь хүмүүсийн хүлээлтээс хэтэрсэн явдал болжээ. Энэхүү рекламны эхэнд дууг сулруулах анхааруулга гардаг ч амжиж дараагүй бол таны дэлгэцэн дээр гэлэнмаагийн сүнс дэлгэцийг дүүргэхээс гадна цочирдом дуу явдаг нь хүмүүсийн эгдүүцлийг төрүүлсэн байна. Youtube хүчирхийлэл болон цочирдуулсан зар сурталчилгааны зарын гомдолын дагуу зарим хүмүүсийн ая тав тухыг алдагдуулж, айж цочоосон зарыг тавихгүй байхыг анхааруулжээ.