Өмнөд Солонгосын BTS хамтлагийн “Butter” клип Youtube дээр хамгийн хурдан хугацаанд 200 сая үзэлттэй болжээ. Тэд энэ амжилтад ердөө дөрвөн өдөр, нэг цагийн дотор хүрсэн байна. Энэ нь дөрвөн өдөр, 12 цагийн дотор уг амжилтад хүрсэн тэдний “Dynamite” клипийн амжилтыг ийнхүү 11 цагийн зөрүүтэй эвджээ.

Мөн өчигдөр АНУ-ын Лос Анжелес хотод зохигдсон Billboard Music Awards 2021-ын тайзан дээрээс шинэхэн уран бүтээлээ хүргэсэн бөгөөд уг наадам нь дэлхийн 101 орон аяар шууд цацагджээ. Тэдний үзүүлбэр АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр үзэлттэй шууд нэвтрүүлгийн рекордийг тогтооосон байна.