Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хүннү рок хэв маягаар тоглодог “Хү” хамтлагийн уран бүтээлчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд хэлэхдээ “Рок хөгжмөөр дамжуулан эх орноо дэлхийд сурталчилж, Youtube-д 12 сая гаруй хандалт авна гэдэг бол бахархмаар хэрэг. Үндэсний урлагаа рок хөгжимтэй хослуулж, хөгжмийн зэмсэг, хувцас, гутал зэргээ маш сайхан өвөрмөц хийсэн нь хүн бүгдийн сонирхлыг татаж байна” хэмээн онцоллоо. Мөн Гадаад харилцааны яам “Хү” хамтлагийг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлээд уран бүтээлийн амжилт хүслээ.

Европ хөгжмийг ардынхтай хослуулан хөөмий, хархираатай дуулдаг уран бүтээлчид олон бий. Харин  "Хү"  хамтлаг гадаадын нэг ч хөгжим оруулалгүй тоглодгоороо онцлог аж. Тус хамтлаг одоогоор есөн дуу гаргажээ.

Хү” гэдэг нь хүн төрөлхтөн гэсэн утгатай эртний Хүннүгийн үеэс улбаатай монгол үг юм.