Сар шинийн баярыг монголчууд эртнээс хүндэтгэлтэйгээр тэмдэглэж ирсэн билээ. Ялангуяа сүүлийн жилүүдэд улам ч өргөн дэлгэр, ёслол төгөлдөр тэмдэглэж, идээ ундааны уламжлалт соёлоо түгээн дэлгэрүүлж байна. Тухайлбал сархадыг хөлчүүрхэхээс илүү соёл болгон хүртэж, нэгэндээ хүндэтгэн барих болсон. Сархад буюу монголчуудын уламжлалт ундаа  болсон  шимийн архины  түүх  МЭӨ 200-аад  оноос  бүр  тодруулбал Хүннү гүрний  үеэс улбаатай. Венецийн  нэрт  аялагч Марко Поло энэ талаар аяллын тэмдэглэлдээ дурдсан байдаг. Тэр цагаас хойшхи монголчуудын архи нэрэх уламжлалт соёл хэдэн мянган жилийг дамжин өдийг хүрчээ.

Тэгвэл өнөө цагийн монголчууд бид буянт малынхаа  сүү  шимийн дээдийг боловсруулах уламжлалт арга ухаанаа үйлдвэрлэлийн технологид нэвтрүүлэн, стандарт ноу-хау болгожээ. Энэ бол өөрсдийн онцлог, агуулгаа өв уламжлуулан, үр хойчдоо өвлүүлэхэд тустай чухал ажил юм.

Сүүнээс хатуулагтай ундаа гарган авах аргыг анх удаа үйлдвэрлэлийн технологид нэвтрүүлсэн компани бол “G.U.M”. Тус компани гэрээт малчид, фермерүүдийн сүү саалийг энэхүү үйлдвэрийн аргаар нэрэн, орчин цагийн хэрэглэгчдийн таашаалд хүрсэн,  MNS стандартад нийцсэн бүтээгдэхүүн "Шигүдэри"-г гарган авсан билээ.

"Шигүдэри" шимийн архийг орчин үеийн дэвшилтэт техник ашиглан үйлдвэрлэлийн аргаар бэлтгэсэн. Энэхүү технологи нь энэ чиглэлийн мэргэжлийн судлаачид, инженерүүдийн 30 гаруй жилийн тууштай хөдөлмөрийн үр дүн юм.

Түүхий эдийн исгэлтийн явцад үүсдэг нэгдлүүдээс хүний бие махбодод сөрөг нөлөөтэй зарим бодисыг температурын маш нарийн горимоор ялгаж авдаг. Харин заримыг нь үлдээж тухайн архины мэдрэхүйн чанарыг бүтээдэг ажээ.

Монгол үндэстний уламжлалт сүүн сархад болох “Шигүдэри” нь хүний эрүүл мэндэд нэн тустай бөгөөд элдэв гэдэс дотрын өвчин, чийг бам зэрэгт эмчилгээ болгон хэрэглэдэг. Уламжлалт анагаах ухааны сударт ч хоолны шингэцэд эерэг нөлөөтэйг онцгойлон дурьдсан байдаг. "Шигүдэри"-г олон төрлийн хоолтой зохицдог ба халааж хэрэглэвэл хүний биеийн эд эсийг сэргээж, ядаргааг тайлах шидтэй.


ШИГҮДЭРИ ХҮРТЭХ ЁСОН

Хундаглах ёсон

Монголчууд архи дарсыг идээний дээж гэж үздэг тул бэлгэдэл цээр нь ч нарийн тогтсон ёс дэгтэй байдаг. Эцэг, эх, ахмад настны дэргэд архи уухыг болчимгүй хөнгөн явдал гэж жигшдэг. Хэрэв ёс гүйцэтгэн уух бол тэдний зөвшөөрлөөр хүртэх эрхтэй. Нийгмийн гарал албан тушаалыг харгалзахгүйгээр дарсыг хамгийн ахмад настайд нь эхлэн нар зөв тойруулан хундагална. Хундагалахдаа тагшийг (хундага) дүүргэн дээд амсарт нь тулган аягалдаг.


Сэржим өргөх ёсон

Архи, дарстай холбоотой Монгол заншил бол сэржим өргөх ёс юм. Сэржмийг ядам хуруугаар гурван удаа өргөдөг. Гурван удаа өргөдгийн учир нь “хөх тэнгэр амгалан байг” “хөрст дэлхий амгалан байг” “хүн зон амгалан байг” гэсэн утгатай. Хэрэв хүн шууд савнаас архи хундагалан өгсөн тохиолдолд гурван удаа сэржим өргөн духандаа түрхээд хортой эсэхийг шалган эзэнд нь эргүүлэн барьдаг ёсон бий.


Хүртэхүйн ёсон

Сүүн сархдыг уухаасаа өмнө бүх найрлагыг мэдрэхийн тулд эхлээд үнэрлэж үзэх хэрэгтэй. Үнэрлэхдээ хамраа хундаганд хэт ойртуулалгүй сүү цагааны таатай үнэрийг аваарай. Ингэснээр та сархдыг илүү сайн амталж чадна. Учир нь хүний амтлах чадварын 70 хувь нь үнэртэй холбоотой байдаг. Шигүдэри сархдыг 2 аргаар үнэрлэж болно.

1. Эхнийх нь маш түргэн хугацаанд үнэрлээд, хойш суугаад төрсөн анхны мэдрэмждээ дүгнэлт хийсний дараа удаанаар, илүү сайн үнэрлэж үзэх. Эсвэл шууд удаанаар үнэрлэсэн ч болно.

2. Сархдаас багахан амсаад, түүнийгээ аман дотроо үл ялиг тамшаалах маягаар, сайн амталж уух хэрэгтэй. Энэ үед бүх анхаарлаа сархдын амтанд төвлөрүүлээд үзээрэй. Амтлан уух нь дээд зэргийн таашаал төрүүлэх төдийгүй тайвшруулах үйлчлэлтэй юм. Залгисны дараа амт нь хир удаан аманд хадгалагдахыг ч анзаараарай. Сүүн сархдыг амтлах, үнэрлэх үедээ тамхи татах, бохь зажлах,чихэр идэхээс аль болох зайлсхийгээрэй. Эс тэгвээс сүүн сархдын жинхэнэ амтыг мэдэрч чадахгүй.

Хүний бие организмд тохирсон уламжлалт идээ ундааны дээж нь эрүүл мэндэд олон төрлийн ач холбогдолтой эдгээрээс дурдвал:

Шигүдэри сүүн шимийн архины ГАЙХАМШИГ:

1. Халааж бурам, шар тос хийж уувал хоол шингэц сайжирч, гэдэс дотрын хорыг тайлна

2. Монгол бэлчээрийн үнээний сүүний шимт чанарт тулгуурлан исгэж нэрсэн дусал ч хэрэглээний ус ороогүй органик бүтээгдэхүүн юм

3. Хугацаа уртасгах болон амт, үнэр оруулах нэмэлт бодис агуулаагүй 100 хувь байгалийн гаралтай бүтээгдэхүүн бөгөөд сөрөг нөлөө үзүүлэхгүй (тохируулан хэрэглэх нь зүйтэй).

4. Сэтгэл санааг төвшитгөн тайвшруулах үйлчлэлтэй.

5. Бал үзэм зэргийг хийж уувал тамир тэнхээ сайжирна.

6.Тайвшруулах үйлчлэлтэй бүтээгдэхүүн учир орой унтахын өмнө бага хэмжээгээр тогтмол халааж хэрэглэх нь бэлгийн үйл ажиллагаа, чадавхыг мэдэгдэхүйц сайжруулдаг.

7.Тураах хоолны дэглэм баримталж буй хүмүүс иог болон дасгал хөдөлгөөнтэй хослуулан шимийн архи хэрэглэх нь маш үр дүнтэй байдаг.

8. Хөлөргөж дотор халууныг дарах ач тустай.

9.Чийг бамаас үүдэлтэй хөл, нурууны өвчинд тустай

Ёслол хүндэтгэлийн тэргүүн дээд сонголт "Шигүдэри" сархадыг та эрхэм нандин хүмүүстээ бэлэг барихыг хүсвэл эдгээр утсаар холбогдоно уу.

Холбоо барих хаяг:

Утас:7777-1515, 8003-1515 8833-1515  contact@upg.mn

Instagram@shiguderi

Facebook@shiguderi

Twitter@shiguderi