Шинэ коронавирусийн халдвараас урьчдилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд энэ хичэлийн жилийг дуустал бүх сургууль, цэцэрлэгт тавьсан хөл хориог сунгасан. Цахим хичээлийг 6 дугаар сарын 01-ныг хүртэл үргэлжлүүлж, энэ хичээлийн жилийг дуусгана. Улмаар ирэх есдүгээр сарын 01-нд 2020-2021 оны хичээлийн шинэ жил эхэлнэ. Бүх хүүхэд улирахгүй, анги дэвшин сурална.

Эдгээр арга хэмжээтэй холбоотойгоор хавар явагддаг байсан цэцэрлэг болон нэгдүгээр ангид элсэн орох хүүхдүүдийн бүртгэлийг ирэх наймдугаар зохион байгуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, энэ хавар цэцэрлэг, нэгдүгээр ангид хүүхэд бүртгэхгүйг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.

Өнөөдөр тэрээр "2020-2021 онд ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийн сурах бэлтгэлийг хангах чиглэлээр орон нутгийн удирлага, цэцэрлэгийн эрхлэгч нарт заавар, зөвлөмж өгч, хамтран ажиллана. 

Мөн "Та хүүхэддээ сургуульд орохынх нь өмнө хэрхэн туслах вэ" гэсэн эцэг эхчүүдэд зоруилсан гарын авлагыг боловсруулан хэвлэсэн. Гадаадын төслийн дэмжлэгтэйгээр 2020-2021 оын хичээлий жилд нэгдүгээр ангид орох бүх хүүхдийн эцэг эхэд хүргэж байна. Ирэх хичээлийн жилд нэгдүгээр ангид 80.000 хүүхэд орох тооцоо байгаа. Энэ гарын авлагыг улсын хэмжээнд дээрх бүх хүүхдэд тараана" хэмээлээ.

Мөн зуны улиралд зохион байгуулдаг сургуулийн өмнөх хувилбарт сургалтууд, сургууль завсардсан болон сургуулийн гадна байгаа хүүхэд залууст боловсрол олгох зайны сургалт зэргийг бүгдийг нь зогсоожээ.